sursur.

Өгөгдөл устгуулах заавар

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 23

Sursur дахь бүртгэл болон түүнтэй холбоотой мэдээллээ хэдийд ч устгуулж болно. Энэ хуудас Google эсвэл Facebook-ээр нэвтэрсэн хэрэглэгчдэд ч мөн хамаарна.

Устгуулах хүсэлт илгээх

  1. Бүртгэлтэй имэйл хаягаасаа sursur.help@gmail.com руу захидал илгээнэ.
  2. Гарчигт нь «Өгөгдөл устгах» гэж бичнэ. Google эсвэл Facebook-ээр нэвтэрдэг бол аль үйлчилгээгээр нэвтэрдгээ дурдана.
  3. Бид хүсэлтийг тухайн бүртгэлийн эзэн мөн эсэхийг шалгаад, 30 хоногийн дотор устгаж, хариу имэйлээр мэдэгдэнэ.

Юу устах вэ

Төлбөрийн бүртгэлийг (захиалгын дугаар, дүн, огноо) хууль, санхүүгийн тайлагналын шаардлагаар хадгалах шаардлагатай бол таны нэр, имэйлээс салгасан хэлбэрээр үлдээнэ.

Facebook-ийн холболтыг салгах

Facebook дээр Settings & privacy → Settings → Apps and websites хэсэгт Sursur-ийг сонгоод Remove дарна. Энэ нь Facebook-ийн талын холболтыг салгана; Sursur дахь мэдээллээ устгуулах бол дээрх хүсэлтийг мөн илгээнэ үү.

Browser дахь мэдээлэл

Бүртгэлгүй ашигласан явц болон AI туслахын ярианы түүх зөвхөн таны browser-т хадгалагддаг. Тэдгээрийг browser-ийн тохиргооноос sursur.mn-ийн сайтын өгөгдлийг (site data) цэвэрлэж устгана.

Дэлгэрэнгүйг нууцлалын бодлого-оос үзнэ үү.